Хуульчийн шалгалт
Хуульчийн мэргэжлийн шалгалтанд бэлдэж байгаа Танд амжилт хүсье

Жижиг “Тавантолгой” ХК-д Засгийн газраас Бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/томилсон байсныг цаашид ажиллах шаардлагагүй гэж үзлээ. Засгийн газрын шийдвэрээр “Тавантолгой” ХК-д Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг БЭТ-өөр томилон ажиллуулсан юм.

Жижиг “Тавантолгой” ХК нь олборлолтын болон борлуулалтын үйл ажиллагаа явуулахдаа нээлттэй ил тод явуулах горимыг алдагдуулж ирсэн гэдэг дүгнэлт гарсан байгаа. Компани нь ашигтай ажиллахаас гадна компани өөрийнхөө үйл ажиллагааг сайжруулах, олборлолтын технологио сайжруулах, арга хэлбэрээр сайжруулах чиглэлээр огтоос хөрөнгө оруулалт хийлгүй явж ирсэн нь компанийн үйл ажиллагаа эрс муудах нөхцөл рүү оруулсан байгаа. Нэг ёсны олсон ашгийн 98 хувийг тэр чигт нь хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хэлбэрээр тарааж ирсэн нь техник технологидоо шинэчлэл хийх боломжгүй болгож иржээ гэдэг дүгнэлтэд хүргэсэн.

Засгийн газраас тус компанид БЭТ томилсноор ажилчдын цалинг 30-42 хувиар нэмэгдүүлэх ажлыг хийсэн. "Эрдэнэс Тавантолгой" компани жижиг "Тавантолгой" компани хоорондын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хилийн зурвас хэтэрч, олборлолтод нь өртсөн 340 мянган тонн нүүрсийг эцэслэн шийдвэрлээгүй зогсонги байдалд орсныг эцэслэн шийдвэрлэж, “Эрдэнэс Тавантолгой” компанид 48 тэрбум төгрөгийг төлж барагдуулсан.

2022 онд ногдол ашгийг татварын дараах ашигт байдлаар харгалзан, нэгж хувьцаанд оногдох хэмжээгээр тараах шийдвэр гаргасан байдаг. “Тавантолгой” ХК нь Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэ